• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2019-05-06 11:30:43
Үзсэн: 111

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН
Нийтэлсэн: 2019-05-06 11:30:43 Үзсэн: 111



       ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

       Нэгдүгээр асуудал: Томилох тухай

      Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 09 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний дугаар ангиудын захирагч нарыг тус тус томилов.

       Хоёрдугаар асуудал: Цэргийн цол олгох тухай

      Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.7 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.2.3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох журам”-ын 2.1, 2.3, 2.4 дэх заалт, мөн Ерөнхийлөгчийн  2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын  дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 09 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн   

      Дэд хурандаа цолыг – 2;

      Ахмад цолыг – 3;

     Ахлах дэслэгч цолыг – 4 нийт 9 офицерт албан тушаалын зэрэглэлийн цэргийн цолыг олгов.

     Гуравдугаар асуудал: Эмчилгээний зардал, тусламж олгох тухай Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 09 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн нэг офицер эмчилгээний зардлын 60 хувийг олгов.

Холбоотой мэдээ