ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
Нэгдүгээр асуудал: Томилох тухай
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 12 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүний дугаар ангийн захирагч, Зэвсэгт хүчний дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга нарыг тус тус томилов.
Хоёрдугаар асуудал: Цэргийн цол олгох тухай
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.7 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалт, 3 дугаар зүйлийн 3.2, 3.3 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 12 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн
Албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг – 4 офицерт тус тус олгов.