• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦАХИМ БУЮУ ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН ЦЭРГИЙН СУРГАЛТ
Нийтэлсэн: 2021-04-06 17:47:00
Үзсэн: 305

ЦАХИМ БУЮУ ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН ЦЭРГИЙН СУРГАЛТ
Нийтэлсэн: 2021-04-06 17:47:00 Үзсэн: 305



Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлд цахим сургалт, технологид суурилсан сургалтыг нэвтрүүлэх ажлыг ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсээс үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Та бүхэнд цахим сургалт буюу технологид суурилсан сургалтын талаар тодорхой ойлголтыг өгье.

Цахим сургалт гэж юу вэ? гэдэг асуултад эрдэмтэн Л.Моори, Криста Галиен нар “Хичээл заахдаа 20 хувьд нь технологи ашиглаж байвал энэ хичээлийг цахим хичээл буюу цахим сургалт” гэж тодорхойлсон. Цахим сургалтын томьёолол нь компьютерт суурилсан сургалт, сайтад суурилсан сургалт, виртаул сургалт, телевиз, радиогийн сургалт зэргийг агуулах сургалтын нэгэн хэлбэр бөгөөд энэ нь суралцагчдад үзүүлэх үйлчилгээний өргөн цар хүрээг агуулсан байдаг.

Цахим сургалт нь суралцагчдад сургалтын агуулгаа хүргэхдээ бүх төрлийн цахим дамжуулах төхөөрөмж, түүний дотор интернет, хиймэл дагуулийн систем, аудио, видео систем зэргийг ашигладаг ба зайлшгүй ямар нэгэн системээр дамжуулан явуулдаг. Өнөөдөр Зэвсэгт хүчинд орон зай, цаг хугацаанаас үл хамааран цэргийн сургалт бэлтгэлийг тасралтгүй явуулах боломж бүхий цахим сургалтын системийг бий болгох нь нэн тэрүүнд авч хэрэгжүүлэх ажил юм. Уг систем нь дараах элементүүдээс бүрдэнэ.

    1.Мобайл аппликейшн

Цахим сургалтын системтэй холбогдож ажилладаг апплекэйшн нь суралцагчид өөрсдийн мобайл төхөөрөмжийг ашиглан онлайнаар суралцах боломжийг олгодог.

Энэхүү аппликэйшнийг ашиглан:

  • Цахим сургалтын системд бүртгүүлэх, нэвтрэх;
  • Хичээлийн сэдвийг үзэх, зарим контентийг интернетгүй үед үзэх боломжтой байх;
  • Хүссэн мэдээлэл, хичээлээ хайх, бусад хэрэглэгчидтэй харилцах;
  • Мобайл төхөөрөмжөөс файл байршуулах, хадгалах;
  • Өөрт шаардлагатай нэмэлт олон боломжийг ашиглах.

2.Цахим хурлын өрөө

Цахим хурлын өрөө нь гадаад харилцаа болон Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын хоорондын харилцааг дэмжих, орон зайнаас үл хамааран цахим сургалт, уулзалт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахад зориулагдсан орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

3.Мултимедиа танхим

Мультмедиа танхим нь цахим хичээлийг дуу болон дүрс бичлэгийн өндөр чанартай бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг.  Энд цахим хичээл бэлтгэхээс гадна Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах видео, аудио бичлэгүүд болон байлдааны зэвсэглэл техникийн видео танилцуулга зэргийг үзүүлэх боломжтой юм. Цахим сургалтын үр дүн, чанар нь зөвхөн хэрэглэгдэхүүний шинж чанараас шалтгаалахгүй бөгөөд суралцагчийн цахим сургалтад бэлэн эсэх, багшийн заах арга зүй, технологийн мэдлэгийн хүчин зүйлийн нэгдлээр илэрхийлэгдэнэ.

Дэд хурандаа А.БАТСҮХ

Холбоотой мэдээ
МОНГОЛ УЛСЫН ЦЭРГИЙН НИЙТЛЭГ ДҮРМҮҮД
Нийтэлсэн: 2022-10-01 15:47:00 Үзсэн: 29054
ЦЭРГИЙН БИЕИЙН ТАМИРЫН ЗААВАР
Нийтэлсэн: 2022-09-08 15:45:00 Үзсэн: 2091
ЦЭРЭГЖЛИЙН СПОРТЫН ЦОЛ, ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ
Нийтэлсэн: 2022-09-08 15:44:25 Үзсэн: 723
ЦЭРЭГЖЛИЙН СПОРТЫН ДҮРЭМ
Нийтэлсэн: 2022-09-08 15:41:49 Үзсэн: 417
ЦЭРГИЙН БИЕИЙН ТАМИРЫН БЭЛТГЭЛИЙН СТАНДАРТ
Нийтэлсэн: 2022-09-08 15:37:37 Үзсэн: 758
ENGLISH FOR PEACEKEEPERS-1: Module 3: Task 4
Нийтэлсэн: 2021-12-06 09:26:55 Үзсэн: 410