• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Хурандаа С.Ганбат: "АРАВТ" УРАЛДААНЫ БЭЛТГЭЛ БҮРЭН ХАНГАГДСАН
Нийтэлсэн: 2019-07-25 18:21:54
Үзсэн: 107

Хурандаа С.Ганбат: "АРАВТ" УРАЛДААНЫ БЭЛТГЭЛ БҮРЭН ХАНГАГДСАН
Нийтэлсэн: 2019-07-25 18:21:54 Үзсэн: 107



     ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам-2019” энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 32 төрлөөр наймдугаар сарын 3-10-ны өдрүүдэд явагдах гэж байна. Зохион байгуулагч гол орон ОХУ-ын газар нутагт 16 уралдаан (14 полигонд), хамтран зохион байгуулагч 9 улсын (Монгол, БНХАУ, БНЭУ, Азербайжан, Армен, Беларусь, Иран, Казахстан, Узбекистан) газар нутагт 16 уралдаан явагдана. Өмнөх наадмуудад Монгол Улсын Зэвсэгт хүчнийхэн “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” тэмцээнд оролцож, жилээс жилд амжилтаа ахиулж ирсэн бол энэ жил анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулж байна. Тэгвэл өнөөдөр "Олон улсын цэргийн наадам"-ыг зохион байгуулагч 10 улсын Зэвсэгт хүчнийхэн уралдааны бэлтгэл ажлыг хэрхэн хангасан талаар ярилаа.

    Монгол Улсын талаас ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, "Аравт" уралдаан зохион байгуулах хорооны ажлын албаны нарийн бичгийн дарга, хурандаа С.Ганбат, ЗХЖШ-ын АУГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа У.Ундрах нар оролцсон юм. Хурандаа С.Ганбат "Монгол Улсын Зэвсэгт хүчин "Аравт" олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулахад бэлэн. Бид баг тамирчдаа долоодугаар сарын 18-21-ний өдрүүдэд хүлээн авсан, өдгөө уралдааны өмнөх морьтой бэлтгэл сургалт үргэлжилж байна. Баг тамирчдын бэлтгэл үндсэндээ жигдэрсэн. Баг тамирчдынхаа аюулгүй байдлыг хангах, уралдааныг шударга, ил тод бөгөөд өндөр зохион байгуулалттай явуулахын төлөө маш их анхаарч байна" гээд зарим орны Зэвсэгт хүчний удирдлагын сонирхсон асуултад хариулсан юм.

Эх сурвалж: "СОЁМБО" сонин

Холбоотой мэдээ
УРАН БҮТЭЭЛЧИД ГАНЗАГА ДҮҮРЭН БУЦЛАА
Нийтэлсэн: 2022-08-27 08:49:31 Үзсэн: 226