• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 13 ДУГААР ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2020-11-09 11:40:51
Үзсэн: 334

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 13 ДУГААР ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2020-11-09 11:40:51 Үзсэн: 334



   Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2020 оны 13 дугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хуралдааны танхимд зохион байгуулж хуралдааны дэгийн дагуу 2 асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

   Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Мэдээлэл, холбоо, технологийн албаны холбоо, аэронавигацийн офицер дэд хурандаа Банзрагчийн Сэр-Од;

   Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн засвар хангалтын төвийн зэвсэглэл, техникийн судалгааны тасгийн дарга дэд хурандаа Дашдаваагийн Ринчиндорж нарыг тус тус томилов.

   Мөн хуралдаанаар дэд хурандаа цолыг-4, ахмад цолыг-3, ахлах дэслэгч цолыг-5, ахлагч-1 нийт 13 офицер, ахлагчид албан тушаалын зэрэглэлийн цэргийн цол олгуулахаар хэлэлцэн батлав.

   Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 96 жилийн ойн баярыг тохиолдуулан Зэвсэгт хүчний зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагч, ахмад настнуудаас

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”;

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”;

“Цэргийн гавьяаны одон”;

“Алтан гадас одон”;

“Цэргийн хүндэт медаль”;

“Хөдөлмөрийн хүндэт медаль;

“Батлан хамгаалах яамны хүндэт тэмдэг”;

“Батлан хамгаалахын Тэргүүний ажилтан”;

“Батлан хамгаалах яамны Жуух бичиг”;

“Ахмад дайчин медаль”;

“Дайчин алдар I медаль”;

“Дайчин алдар II медаль”; 

“Дайчин алдар III медаль”; 

“Эх орны төлөө I хүндэт тэмдэг”;

“Эх орны төлөө II хүндэт тэмдэг”;

“Эх орны төлөө III хүндэт тэмдэг”-ээр нийт 807 офицер, ахлагч, ажилтан албан хаагч, ахмад настны нэр санлыг тус тус Батлан хамгаалах яаманд шагнуулахаар уламжилсан.

Холбоотой мэдээ