• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Нийтэлсэн: 2020-10-07 22:11:39
Үзсэн: 475

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Нийтэлсэн: 2020-10-07 22:11:39 Үзсэн: 475



Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2020 оны 11 дүгээр хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хуралдааны танхимд зохион байгуулж хуралдааны дэгийн дагуу 2 асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

- Хуралдаанаар Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн захирагчаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Удирдлага холбоо, мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн мэдээллийн аюулгүй байдлын албаны дарга хурандаа Чулуудайн Алтангэрэл;

- Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Чулуунбатын Ариунболд;

- Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Удирдлага холбоо, мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн радио давтамжийн төлөвлөлтийн мэргэжилтэн дэд хурандаа Намсрайн Эрдэнэбаяр;

- Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн материал, техникийн хангалтын академийг цэргийн ар талын хангалтын удирдлага мэргэжлээр суралцаж төгссөн дэд хурандаа Батчулууны Гантөмөр;

- Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн ажиллагааны удирдлагын тасгийн дарга-ажиллагааны ахлах офицер дэд хурандаа Цагаанбаатарын Дашдаваа;

- Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагчийн орлогч хошууч Гэрэлчулууны Гантөр;

- Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ажиллагааны удирдлагын тасгийн дарга, ажиллагааны ахлах офицер дэд хурандаа Буян-Өлзийн Банзрагч нарыг тус тус томилов.

Мөн хуралдаанаар хурандаа цолыг-5, дэд хурандаа цолыг-3, хошууч цолыг-8, ахмад цолыг-4, ахлах дэслэгч цолыг-12, сургагч ахлагч-1 нийт 33 офицер, ахлагчид албан тушаалын зэрэглэлийн цэргийн цол олгуулахаар хэлэлцэн батлав.

Холбоотой мэдээ