Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2020 оны 10 дугаар хуралдааныг 2020 оны 08 дугаар 19-ний өдөр ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хуралдааны танхимд зохион байгуулж хуралдааны дэгийн дагуу 2 асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдаанаар Зэвсэгт хүчний Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын Хангалтын хэлтсийн даргад Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчийн ар талын хангалт хариуцсан орлогч дэд хурандаа П.Мөнхбатыг, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын санхүүгийн хэлтсийн даргаар, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын санхүүгийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн офицер дэд хурандаа П.Дэлгэрийг, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагчаар, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагчийн орлогч дэд хурандаа Н.Бат-Эрдэнийг, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар, Зэвэсгт хүчний 337 дугаар ангийн хангалт үйлчилгээний батальоны захирагч хошууч А.Насанжаргалыг тус тус томилсон.
Мөн хуралдаанаар дэд хурандаа цолыг-3, хошууч цолыг-15, ахмад цолыг-40, ахлах дэслэгч-45, сургагч ахлагч-1, ахлагч цолыг-1 бүгд-105 офицер, ахлагчид албан тушаалын зэрэглэлийн цэргийн цол олгуулахаар хэлэлцэн батлав.