Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар хуралдааны шийдвэр.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм"-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний ... дугаар ангиудын захирагч, захирагчийн нэгдүгээр орлогч штабын дарга нарыг тус тус томилохоор шийдвэрлэв.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.7 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалт, 26.3 дахь хэсэг, 26.3.2 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 41 дүгээр зарлигаар баталсан “Цэргийн цол олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалт, 3 дугаар зүйлийн 3.2, 3.3, 3.7 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг тус тус үндэслэн дэд хурандаа цолыг-4, хошууч цолыг-6, ахмад цолыг-4, ахлах дэслэгч-14, сургагч ахлагч 1 бүгд-29 офицерт албан тушаалын зэрэглэлийн цэргийн цол олгуулахаар шийдвэрлэв.
3. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагч, бэлтгэл чөлөөнд байгаа ахмадуудыг Батлан хамгаалах болон бусад салбарын шагналаар шагнуулах тухай
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагч, бэлтгэл чөлөөнд байгаа ахмад настнуудаас
“БХЯ-ны Хүндэт тэмдэг”- ээр - 8;
“БХЯ-ны Тэргүүний ажилтан цол тэмдэг” - ээр - 6;
“БХЯ-ны Хүндэт жуух бичиг” - ээр - 21;
“Ахмад дайчин медаль”- аар - 15;
“Дайчин алдар I медаль” - аар - 74;
“Дайчин алдар II медаль” - аар - 126;
“Дайчин алдар III медаль” - аар - 268;
“Эх орны төлөө I хүндэт тэмдэг” - ээр - 67;
“Эх орны төлөө II хүндэт тэмдэг” - ээр - 161;
“Эх орны төлөө III хүндэт тэмдэг” - ээр - 664;
“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг” - ээр -1;
“Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэг” - ээр - 1, бүгд 1412 офицер, ахлагч, ажилтан албан хаагч, ахмад настны нэр саналыг тус тус Батлан хамгаалах яаманд уламжлахаар шийдвэрлэв.
4. Батлан хамгаалах салбарын тэргүүний офицер, ахлагч, ажилтан албан хаагч номинацид нэр дэвшигчийг шалгаруулах тухай.
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярыг тохиолдуулан Батлан хамгаалах салбарын оны тэргүүний офицер, ахлагч, ажилтан албан хаагчийн номинацид нэр дэвшүүлэх саналыг Батлан хамгаалах яаманд уламжлахаар шийдвэрлэв.