Тэргүүн ахлагч Болдын Гантөмөр

2018 оны 01 сарын 02

Тэргүүн ахлагч Болдын Гантөмөр нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 5.

1994 онд БХИС-ийн Ахлагчийн сургуулийг онгоц, нисдэг тэрэг хөдөлгүүрийн механикчаар, 2003 онд ЗХЖШ-ын гадаад хэлний дамжаа, 2005 онд АНУ-ын Аляска мужид нислэгийн зурвасын аюулгүй байдлын дамжаа, 2009 онд АНУ-ын Техас мужид Эмнэлгийн тоног төхөөрөмжийн сургууль, 2013 онд АНУ-ын Хуурай замын цэргийн ахлагчийн ахисан шатны дамжаа, 2016 онд АНУ-ын Хуурай замын цэргийн Ахлагчийн академийг тус тус төгссөн.

1994-2009 онд Зэвсэгт хүчний 137, 337 дугаар ангиудад онгоц, нисдэг тэрэг хөдөлгүүрийн механик, ахлах механикчаар, 2009-2015 онд Зэвсэгт хүчний 027 дугаар ангид эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч, эмнэлгийн ахлагч, 2015-2016 онд Зэвсэгт хүчний АДХЦК-ын ахлагч, 2017 оны 07 дугаар сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын ахлагчаар томилогдон ажиллаж байна.  

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019