ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2014 оны 11 сарын 27

     “Зэвсэгт хүчний тухай” Монгол Улсын хуулинд зааснаар Зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх үүргүүдийн нэг бол Энхийг дэмжих ажиллагаанд оролцох явдал бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах төрийн бодлогын илэрхийлэл болсон энэхүү арга хэмжээ нь манай улсын хувьд улс төр, эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой төдийгүй улс орноо сурталчилан таниулах, цэргийн алба хаагчдаа бүх талаар хөгжүүлэх, туршлагажуулах, зэвсэг техникээ шинэчлэн сайжруулах асуудалд нааштай үр дүн авчирсаар байгаа юм.

     Эх орныхоо захиас даалгаврыг өвөрлөн харь оронд хөлгийн жолоо залахын өмнө Жанжин туг болон Бүх цэргийн Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлж, эр цэргийн хийморь золбоогоо сэргээж, зам мөрөө тэгшитгэдэг сайхан уламжлалын дагуу Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын I дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд ЗХЖШ-ын БСТГ-ын дарга, бргадын генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр, болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцлоо.

    НАТО болон Эвслийн цэргийн хүчний явуулж буй Афганистан Улс дахь аюулгүй байдлыг хангах, тогтворжуулах цэргийн ажиллагааны I дүгээр шат буюу “Аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчний ажиллагаа” 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж II дугаар шат буюу “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа”-г 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэх бэлтгэл ажил хангагдаж байгаа юм.

    НАТО-гийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа”-ны үндсэн зорилго нь Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, сургах, дадлагажуулах, дэмжлэг үзүүлэхэд тус тус оршиж байгаа ба энэхүү ажиллагаанд НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын 12000 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэнэ.

    Афганистан Улсад явагдаж буй Эвслийн цэргийн хүчний “Аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин”-ий ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 2800 гаруй цэргийн алба хаагч аюулгүй байдлыг хангах үүргээ амжилттай биелүүлсэн бөгөөд олон үндэстний Мармал баазын аюулгүй байдлыг хангах үүргийг бусад орны цэргийн алба хаагчдын хамт гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын I ээлжийн бие бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлээ хангаж ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэхэд ийнхүү бэлэн боллоо.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ СУРТАЛЧЛАХ, ЭНХ ТАЙВАН ЦАГ ИРСНИЙГ ИЛТГЭХ ДУГУЙТАЙ ЭРГҮҮЛИЙГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2019 оны 08 сарын 19

ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

2019 оны 08 сарын 19

МОНГОЛ УЛСЫН ЗХЖШ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.ГАНБАТ ОХУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2019 оны 08 сарын 18

“СЭЛЭНГЭ-2019” БАЙЛДААНЫ БУУДЛАГАТАЙ ХЭЭРИЙН СУРГУУЛИЛТ ЭХЭЛЛЭЭ

2019 оны 08 сарын 16

ХОШУУЧ ГЕНЕРАЛ РОМАН БИНЮКОВ: “МОНГОЛЫН ТАНКЧИД ЧАНСААГАА АХИУЛЖ, ОРОЛЦОГЧ ОРНУУДАД АЙДАС ТӨРҮҮЛЛЭЭ”

2019 оны 08 сарын 16

П.ДОРЖСҮРЭН: ШААРДЛАГАТАЙ ТЕХНИК, ХЭРЭГСЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛҮҮЛНЭ

2019 оны 08 сарын 15

“ТОРГОНЫ ЗАМ -2019” ОЛОН УЛСЫН АВТОРАЛЛИГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ТАЛАРХАЛ ГАРДУУЛАВ

2019 оны 08 сарын 14

СПОРТООР ИЛҮҮРХЭЖ, УР ЧАДВАРААР ЭН ТЭНЦҮҮХЭН ӨРСӨЛДЛӨӨ

2019 оны 08 сарын 14

ХОЛИМОГ ХОСЫН ХАЛЗ ТУЛААНД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2019 оны 08 сарын 14

ХОСЫН ТӨРӨЛД АВАРГАЛЛАА

2019 оны 08 сарын 14

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1270

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019