ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙНХЭН ТЭРГҮҮЛЛЭЭ

2019 оны 12 сарын 06

      Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнийг Цэргийн төв эмнэлэг гар бөмбөг, сагсан бөмбөг, бадминтон гэсэн гурван төрлөөр зохион байгуулав. Энэ жил бадминтоны спортыг Зэвсэгт хүчинд сурталчлан хөгжүүлэх, бие бүрэлдэхүүнийг идэвхтэй хичээллүүлэх зорилготойгоор тус тэмцээнийг зохион байгуулсан нь онцлог байв. Хамгийн оргил хэсэг болох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр үзэгчдийг огшоож, суудлаас нь өндөлзүүлсэн олон тоглолт болж өнгөрсөн.

       Тухайлбал, хасагдах шатанд шалгарч үлдсэн Батлан хамгаалах яам, “Алдар” спорт хороо, “Бөртэ” ТӨҮГ, “Соёмбо” сонин, Цэргийн төв эмнэлэг гэсэн байгууллагуудын оноолт таарсан тоглолтууд сүүлийн минутад цөөн онооны зөрүүтэйгээр шийдэгдэж байсан нь багуудын бэлтгэлийн жигдрэлт ойр түвшинд байгааг харуулсан. Тэмцээнд нийт 11 байгууллагын баг, тамирчид авхаалж самбаа, хурд, хүчээ сорьсноос нийлбэр дүнгээр тэргүүн байрт Цэргийн төв эмнэлэг, удаах байрт “Алдар” спорт хороо, Батлан хамгаалах яам шалгарсан бол онцлох тамирчнаар БХЯ-ны Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуяг тодорлоо.

Эх сурвалж: "СОЁМБО" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019