"ОйлГОЁ-ХҮНдэлье" ...

2019 оны 12 сарын 06

      Цагдаагийн Ерөнхий Газраас гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн харилцааны сөрөг хандлага, хүчирхийлэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх зорилгоор өнгөрсөн 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд “ОйлГОЁ-ХҮНдэлье” аяныг өрнүүлж байгаа билээ. Уг аяныг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд ЗХЖШ, Зэвсэгт хүчний АЦК-ын бие бүрэлдэхүүн нэгдээд байна.

         Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Монгол Улс тус аяныг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 21 дэх жилдээ зохион байгуулж байгаа аж. Энэхүү аяны зорилго нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “Хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн энэ санаагаа цагаан тууз зүүж илэрхийлдэг. Цагдаагийн Ерөнхий Газар нь “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт, хор уршиг, “Цагаан туузтаны аян”-ы талаар Зэвсэгт хүчний Жанжин штаб, Дотоодын цэргийн штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газрын алба хаагчдад мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа. Дээрх байгууллагуудын алба хаагч, ажилтнууд охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг зохион байгуулж байгаа арга хэмжээнд нэгдэж, хамтран ажиллахаар болсон юм.

Эх сурвалж: "СОЁМБО" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019