ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД “ДАНКОН“ МАРШИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2019 оны 11 сарын 07

         БНӨСУ-ын нийслэл Жуба хотноо энэ сарын 02-ны өдөр “Данкон” маршийн тэмцээн явагдлаа. Цэргийн алба хаагчдын сэтгэл зүй, бие бялдарын бэлтгэлжилтийн түвшинг сорьдог уг тэмцээнд оролцогчид 25 километр замыг 10 кг ачаатай туулсан.
Анх 1972 оноос эхлэн Дани Улсын Батлан хамгаалах яамнаас “DANCON” /Данийн цэргийн баг/ маршийн тэмцээнийг гадаадын цэргийн алба хаагчдын дунд зохион байгуулж ирсэн уламжлалтай юм.

        Энэхүү тэмцээнд нийт 25 орны 280 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн төрөлд ахлагч М.Сауржан /ХТР/, Н.Бямбацогт /ХТР/, дэд ахлагч Б.Ананд /1мбр/ нар эхний 3 байрт, IV байрт Энэтхэгийн тамирчин орсон хэдий ч манайхан ялалтын буухиагаа үргэлжлүүлж ахлагч Ч.Март /1 мбр/, ахмад Ч.Сэр-Од /4 мбр/, ахлагч Б.Энхтөгөлдөр /4 мбр/, дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ /3мбр/, ахмад Б.Цээноров, ахлагч О.Гантулга /4 мбр/, дэд ахлагч П.Цогбадрах /БХР/ нар эхний 5-12 дугаар байр, харин эмэгтэйчүүдийн төрөлд дэд ахлагч Э.Ариунзул /ХҮР/ 1 дүгээр байр, ахлагч А.Довчмаа /Цэргийн цагдаа/ 2 дугаар байрыг тус тус эзэлсэн.

        Ахмад Б.Цээноров дасгалжуулагчтай манай баг тамирчид энэ удаагийн “Данкон” маршийн өнгийг тодорхойлон бардам амжилт, бахдам ялалтын эзэд болж, эх орныхоо, тэр тусмаа Монгол цэргүүдийн тэсвэр хатуужил, хурд хүчийг мөр зэрэгцэн алба хааж буй орон орны цэнхэр дуулгатан дайчдад харуулж чадлаа.

Эх сурвалж: Зэвсэгт Хүчний Жанжин Штаб


Сүүлд нэмэгдсэн
ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД “ДАНКОН“ МАРШИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2019 оны 11 сарын 07

Б.БААСАНСҮРЭН: ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН САЙХАН ҮГ, ЭЛБЭРЭЛ, ГЭГЭЭН САЙХАН БҮХНИЙ ИЛРЭЛ, ЭРХЭТ ОРЧЛОНД ЭХЭЭС МЭНДЭЛСЭН ХҮН БҮХНИЙ ЗҮРХНИЙ ДУУДЛАГА БОЛ ЭЭЖ ГЭДЭГ ҮГ ЮМ

2019 оны 11 сарын 05

ХУРАНДАА ЦОЛ ОЛГОВ

2019 оны 11 сарын 02

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД СУРГАЛТАД СУУЖ МӨН НҮБ-ЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2019 оны 11 сарын 02

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АРВАНЕСДҮГЭЭР ХУРАЛДААН

2019 оны 11 сарын 01

Д.САМДАНЖАМЦ: ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙД ИЖ БҮРЭН ГЭР БЭЛЭГЛЭХ АЯНЫГ САНААЧИЛСАН МААНЬ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ ЗҮЙЛ ЮМ

2019 оны 10 сарын 29

2019 ОНД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ, ИРГЭДЭЭС ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ

2019 оны 10 сарын 26

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ

2019 оны 10 сарын 25

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗАСГИЙН ГАЗАР, УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХАМТ ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2019 оны 10 сарын 25

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АРВАННАЙМДУГААР ХУРАЛДААН

2019 оны 10 сарын 17

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019