Б.БААСАНСҮРЭН: ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН САЙХАН ҮГ, ЭЛБЭРЭЛ, ГЭГЭЭН САЙХАН БҮХНИЙ ИЛРЭЛ, ЭРХЭТ ОРЧЛОНД ЭХЭЭС МЭНДЭЛСЭН ХҮН БҮХНИЙ ЗҮРХНИЙ ДУУДЛАГА БОЛ ЭЭЖ ГЭДЭГ ҮГ ЮМ

2019 оны 11 сарын 05

         ИБНАУ-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” олон Улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Мармал” баазад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын Х ээлжийн багийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Ээждээ бичих захиа” захидал, шүлгийн уралдааныг санаачлан өнгөрөгч 10 дугаар сарын 20-ноос 25-ны өдрүүдэд нийт бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулж явуулсан байна.

          Энэхүү уралдаан нь бие бүрэлдэхүүний чөлөөт цагаа зөв зүйтэй өнгөрүүлэх, эвсэг, найрсаг хамт олныг бүрдүүлэхэд чиглэгдсэн онцлог ажил, арга хэмжээ болжээ.
Уралдаанд нийт бие бүрэлдэхүүн амжилттай оролцсоноос дараах цэргийн алба хаагчид авъяас, ур чадвараараа шалгарав. Үүнд:
I байр – дэд ахлагч Б.Баасансүрэн /Зэвсэгт хүчний 014 дүгээр анги/,
II байр – ахлагч Ю.Батхүрэл /Зэвсэгт хүчний 350 дугаар анги/,
III байр – дэд ахлагч Б.Сүхбаатар /Зэвсэгт хүчний 167 дугаар анги/

       "Ээждээ бичих захиа" уралдаанд тэргүүн байр эзэлсэн дэд ахлагч Б.Баасансүрэнгийн захидалаас / Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн компрессорчин-жолооч /

      Сайн байна уу? Ээжээ захидал очих өдрийн мэнд хүргэе! Өөр хэний ч төлөө боловч тасралтгүй урсах уран үгс хорвоо дээр “Хамгийн хайртай” гэж нүүр бардам хэлэх тэр хүний өмнө амнаас гарч өгдөггүй нь гачлантай.

      Үнэндээ хорвоод хайр гэдэг үг таныгаа дуудах ээж гэдэг үгтэй тэнцэнэ. Хатуу хахир хорвоогийн хөрсөнд эмзэгхэн нэг үр болон ирэхэд зөөлөн гар, дулаан сэтгэл, харамгүй хайр, бүлээн сүүгээрээ тэтгэн ургуулсан та бол ХАЙР билээ. Энэ дэлхийн хамгийн сайхан үг энэрэл, элбэрэл, гэгээн сайхан бүхний илрэл, эрхэт орчлонд эхээс мэндэлсэн хүн бүхний зүрхний дуудлага бол ЭЭЖ гэдэг үг юм. Яаж ч ядраад очиход халуун энгэртээ тэврээд өмгөөлөх ижийтэй би баян хүн.

         Нэг л өдөр хэзээ нэг цагт одоо хэлье гээд гүйгээд очиход үүрд орхиод явчих вий гэж айсандаа, оройтсон хойно нь хар толгойгоо зүхэн суухгуйн тулд одоо би амжиж захидал бичиж сууна. Энэ дэлхийн хамгийн эгшиглэнт үгээр таныгаа дуудан, эр хүн болгож өсгөн хүмүүжүүлсэн таньдаа ХЭМЖЭЭЛШГҮЙ ХАЙРТАЙ гэдгээ энэ захиагаараа уламжилья ЭЭЖЭЭ. Хайртай гэж сэтгэлээсээ хэлэхээс өөр далай их ачийг тань хариулах зүйл байхгүй. Ичиж зовсондоо биш ээжээ энэ хорвоод таныг гэх сэтгэлийг минь гүйцэж илэрхийлэх үг хомсодсон учир миний хэлэх онцгой гайхалтай, уран яруу биш боловч сэтгэлийн гүнээс гарсан үнэн үгс билээ. ЭЭЖЭЭ ХҮҮ НЬ ТАНЬДАА ХЯЗГААРГҮЙ ИХ ХАЙРТАЙ.

Эх сурвалж: Зэвсэгт Хүчний Жанжин Штаб


Сүүлд нэмэгдсэн
ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД “ДАНКОН“ МАРШИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2019 оны 11 сарын 07

Б.БААСАНСҮРЭН: ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН САЙХАН ҮГ, ЭЛБЭРЭЛ, ГЭГЭЭН САЙХАН БҮХНИЙ ИЛРЭЛ, ЭРХЭТ ОРЧЛОНД ЭХЭЭС МЭНДЭЛСЭН ХҮН БҮХНИЙ ЗҮРХНИЙ ДУУДЛАГА БОЛ ЭЭЖ ГЭДЭГ ҮГ ЮМ

2019 оны 11 сарын 05

ХУРАНДАА ЦОЛ ОЛГОВ

2019 оны 11 сарын 02

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД СУРГАЛТАД СУУЖ МӨН НҮБ-ЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2019 оны 11 сарын 02

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АРВАНЕСДҮГЭЭР ХУРАЛДААН

2019 оны 11 сарын 01

Д.САМДАНЖАМЦ: ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙД ИЖ БҮРЭН ГЭР БЭЛЭГЛЭХ АЯНЫГ САНААЧИЛСАН МААНЬ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ ЗҮЙЛ ЮМ

2019 оны 10 сарын 29

2019 ОНД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ, ИРГЭДЭЭС ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ

2019 оны 10 сарын 26

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ

2019 оны 10 сарын 25

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗАСГИЙН ГАЗАР, УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХАМТ ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2019 оны 10 сарын 25

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АРВАННАЙМДУГААР ХУРАЛДААН

2019 оны 10 сарын 17

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019