МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

            Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг, оролцоо тасралтгүй нэмэгдэж, Монголын цэргийн ажиглагчид, цэргийн багууд, цэргийн эмч, сувилагч нар дэлхий дахинаа энх амгалан байдлыг сахиулах, шинэ тулгар тусгаар улсын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах, тусгаар тогтнол, ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж ирснээр манай улсын дэлхийн тавцанд эзлэх байр суурь баталгаажин бэхжиж, Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохын аюулгүй байдал баттай хангагдах нөхцлийг бүрдүүлж байна.

           Анх 1948 онд Араб Израйлын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах үүрэг бүхий цэргийн ажиглагчдаас бүрдсэн НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн түүхтэй. Одоогийн байдлаар НҮБ-ын 14 энхийг сахиулах ажиллагаанд дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагч, 2002 оноос хойш Монгол Улсаас 17000 гаруй цэнхэр дуулгатан үүрэг гүйцэтгэж байна.

          Ийнхүү БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгтэсэн VIII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд өнөөдөр төрийн болон батлан хамгаалах салбарын одон медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх дэслэгч генерал Д.Даваа, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Ганзориг, БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ-ын удирдлага, албаны бусад хүмүүс, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэсэн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцов.

         Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга энэхүү ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “НҮБ-аас БНӨСУ-д явагдаж буй тухайн улсад төдийгүй бүс нутагтаа тогтвортой байдлыг бий болгоход онцгой ач холбогдолтой энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын энхийг сахиулагчид голлох үүрэгтэй оролцох бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлт сахилга зохион байгуулалтаараа бусад орнуудын ижил төвшний цэргийн байгууллалт үлгэр дууриал болж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч болон хүчний командлалаас удаа дараа сайшаагдсан тухай мэдээг хүлээн авахдаа Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд ямагт таатай байдгаа энд онцлон тэмдэглэе. Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн мотобуудлагын батальон НҮБ-ын мандатаар заагдсан үүргээ амжилттай гүйцэтгэхийн зэрэгцээ орон нутгийн иргэд рүү хандсан бүтээн байгуулалт хүмүүнлэгийн ажлуудыг амжилттай зохион байгуулж Монгол дайчдын эр зориг, тэсвэр хатуужил мэргэжлийн ур чадварыг гадаадын цэргийн алба хаагчдад илтгэн харуулсан бахархалтай юм. Монгол цэргийн хийморь үеийн үед мандан бадрах болтугай ” гэлээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид бие бялдар, сэтгэл зүйн хувьд цаг агаарын эрс тэс уур амьсгал, газар орны хүнд нөхцөл цагийн байдлын эрсдэлтэй орчинд богино хугацаанд дасан зохицож, цагийн байдлын ямар ч үед өмнөө тавигдсан үүргийг цэргийн мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх чадварыг НҮБ, Олон улсын эвслийн Хүчний штаб, тухайн орны Зэвсэгт хүчнээс өндрөөр үнэлж, цаашид манай улсын энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх, энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт дадлагуудыг хамтран зохион байгуулж, харилцан туршлага солилцохыг бодлогын түвшинд зохион байгуулсаар байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-ын байнгын цэргийн хүчний тогтолцоонд чухал байр суурийг эзлэн, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас 2019 оны 04 дүгээр сарын байдлаар 26 дугаарт жагсаж байгаа нь төрийн энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, улс орноо батлан хамгаалах боломж, чадавхийг нэмэгдүүлэн ажиллаж байгаагийн тод илэрхийлэл юм.

Мотобуудлагын VIII ээлжийн батальоны цэргийн багийн ахлагч хурандаа Д.Жавхланбаяр “БНӨСУ-д Засгийн газрын эсрэг хүчин Засгийн газартайгаа эвлэрлийн гэрээг өнгөрсөн оны 10 дугаар сард хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан НҮБ-ын цэргийн хүчин болоод олон улсын байгууллагууд гадагшаа хүрч ажиллах шаардлагатай болсон. Гэвч борооны улиралд машин явах боломжгүй учраас ард иргэдэд энх тайван аюулгүй байдал талаас нь ойлгуулахын тулд манай цэргийн багаас анх удаа НҮБ-аас санаачилж дөрвөн удаагийн дугуйтай эргүүл хийхдээ холдоо 320 км, ойрхон нь 90 км-ын эргүүлийг зохион байгуулсан. Мөн түүнчлэн дугуйтай эргүүлийг, агаарын эргүүлтэй хослуулж агаараар тодорхой газар орны нутаг дэвсгэрт очоод тэндээсээ бүх цэгүүдэд дугуйтай эргүүлийг зохион байгуулсан нь НҮБ-ын цэргийн хүчний штабаас маш өндрөөр үнэлэгдсэн. Энэ удаагийн цэргийн багт 68 эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байдаг. Мөн НҮБ-аас эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа” гэдгийг онцоллоо. 

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД “ДАНКОН“ МАРШИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2019 оны 11 сарын 07

Б.БААСАНСҮРЭН: ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН САЙХАН ҮГ, ЭЛБЭРЭЛ, ГЭГЭЭН САЙХАН БҮХНИЙ ИЛРЭЛ, ЭРХЭТ ОРЧЛОНД ЭХЭЭС МЭНДЭЛСЭН ХҮН БҮХНИЙ ЗҮРХНИЙ ДУУДЛАГА БОЛ ЭЭЖ ГЭДЭГ ҮГ ЮМ

2019 оны 11 сарын 05

ХУРАНДАА ЦОЛ ОЛГОВ

2019 оны 11 сарын 02

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД СУРГАЛТАД СУУЖ МӨН НҮБ-ЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2019 оны 11 сарын 02

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АРВАНЕСДҮГЭЭР ХУРАЛДААН

2019 оны 11 сарын 01

Д.САМДАНЖАМЦ: ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙД ИЖ БҮРЭН ГЭР БЭЛЭГЛЭХ АЯНЫГ САНААЧИЛСАН МААНЬ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ ЗҮЙЛ ЮМ

2019 оны 10 сарын 29

2019 ОНД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ, ИРГЭДЭЭС ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ

2019 оны 10 сарын 26

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ

2019 оны 10 сарын 25

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗАСГИЙН ГАЗАР, УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХАМТ ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2019 оны 10 сарын 25

ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АРВАННАЙМДУГААР ХУРАЛДААН

2019 оны 10 сарын 17

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019