ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

             Хошууч генерал А.Ганбат өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгааны улмаас ЗХЖШ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ийнхүү өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Жанжин штабын даргад бригадын генерал Д.Ганзоригийг томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томилох саналыг зөвшилцөж, тус албан тушаалд бригадын генерал Д.Ганзоригийг томиллоо.

           Ийнхүү хошууч генерал А.Ганбат, шинээр томилогдож буй ЗХЖШ-ын дарга бригадын генерал Д.Ганзориг нарт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгын зарлигыг уншиж танилцуулав. Үүний дараа тэд Зэвсэгт хүчний Жанжин туганд хүндэтгэл илэрхийллээ. Ийнхүү хошууч генерал А.Ганбат амжилт хүсээд тамгаа гардуулан өглөө.

           Бригадын генерал Довчинсүрэнгийн Ганзориг 1971 онд Дархан-Уул аймагт төрсөн.
1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Xими хамгаалалтын цэргийн дээд сургууль, 2001-2002 онд АНУ-ын Жоржиа муж дахь Форт Беннинг цэргийн баазад явган цэргийн офицерын үндсэн дамжаа болон ренжерийн сургууль, 2007-2008 онд АНУ-ын Тэнгисийн явган цэргийн команд штабын коллеж, 2011-2012 онд АНУ-ын Армийн Дайны коллежийг тус тус төгссөн.

        1995-1997 онд Салааны захирагч, 1997-1998 онд Явган цэргийн тусгай батальонд штабын офицер, 1998-2002 онд Явган цэргийн тусгай батальонд сургагч багш, 2002-2003 онд Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн орлогч дарга, 2003-2006 онд ЗХЖШ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтэст мэргэжилтэн, 2006-2010 онд Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2012 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд референт, 2012-2014 онд ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, 2014-2019 онд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 166 дугаар зарлигаар 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилогдсон.

          2001-2002 онд Баруун Сахар дахь НҮБ-ын MINURSO ажиллагаанд цэргийн ажиглагч, 2004-2005 онд Олон улсын эвслийн цэргийн “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд ажиллагааны офицер, 2006-2007 онд Сьерра Леонд явагдсан НҮБ-ын UNAMSIL-UNMIL ажиллагаанд цэргийн багийн захирагчаар тус тус үүрэг гүйцэтгэсэн. Англи, орос хэлтэй.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

 

 

 

 


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019