АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

       Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Х ээлжийн баг ажиллагааны газар орныг зориход бэлэн болжээ. Анх 2003 оноос Афганистан улсад анх цэргийн багаа илгээж байсан бол өдгөө хэдийнэ 16 жил болсон байна. Дэд хурандаа М.Аюушжав захирагчтай хамгаалалтын ротын Х ээлжийн алба хаагчид өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв. Энэхүү арга хэмжээнд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн болон тэдний ар гэрийн төлөөлөл оролцсон юм.

        Цэргийн багийн алба хаагчдад хандаж ЗХЖШ-ын орлогч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат хэлсэн үгэндээ “Ажиллагааны газар оронд цагийн байдал тогтворгүй байгаа хэдий ч нэгдсэн удирдлага зохион байгуулалттай нэгдмэл санаа зорилготой үйл ажиллагаагаараа өмнөх цэргийн багуудын ололт амжилтыг бататган Монголын Зэвсэгт хүчний нэр хүн хүндийг өндөрт өргөөрэй. Мөн орон нутгийн ард иргэд алба хаагчдад мэргэжлийн ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдөж үлгэр дууриал болж чадна гэдэгт итгэж байна. Зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх хуулиар хүлээсэн үүргүүдийн нэг бол энхийг дэмжих ажиллагаанд оролцох явдал бөгөөд энэ нь улс орныхоо аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх Монгол орноо сурталчлан таниулах цэргийн алба хаагчдынхаа үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой билээ. Удахгүй ажиллагааны газар орныг зорих гэж буй цэргийн багийн бие бүрэлдэхүүний найдвартай ар тал болж сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байдаг гэр бүл, үр хүүхэдд ах дүү төрөл төрөгсөд найз нөхдөд чин сэтгэлийн талархал илэрхийлэн эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Монгол цэргийн сүлд хийморь өөдөө байг” гэсэн юм.

              Мөн энэ үеэр цэргийн багийн захирагч, дэд хурандаа М.Аюушжав хэлэхдээ “Бид Монгол Улсын цэргийн дээд командлал Зэвсэгт хүчний удирдлагаас даалгасан эрхэм хүндтэй үүрэг даалгаврыг биелүүлэхээр ажиллагааны өмнөх бэлтгэлийг гүйцэтгүүлэх, цагийн байдалд ойртуулах хэлбэрээр явуулж өндөр ачаалалтай бэлтгэлийг төлөвлөгөөний дагуу зохион байгуулан явууллаа. Манай цэргийн баг Зэвсэгт хүчний анги, байгууллагын төлөөллөөс бүрдэж ажиллагааны өмнөх бэлтгэлийн явцад бид нэгэн зорилго нэгдмэл санаатай нэг баг хамт олон болон төлөвшиж, ямар ч саад бэрхшээлийг даван туулж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн. Өнөөдөр бид бүхэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний оройн сүлд, сүслэн дээдлэх ариун шүтээн, золбоо хийморийн бэлгэдэл болсон Зэвсэгт хүчний Жанжин туганд хүндэтгэл үзүүлж байгаадаа баяртай байна. Цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг ажиллагааны өмнөх бэлтгэлийг чанартай, үр дүнтэй зохион байгуулж, тус улсыг зорих бэлтгэлийг хангахад бүх талын дэмжлэг үзүүлсэн БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, түүний харьяа анги, салбаруудын удирдлага, хамт олонд талархал илэрхийлж цаашдын эх орноо батлан хамгаалах их үйлсэд нь амжилт хүсье. Цэргийн багийн бие бүрэлдэхүүн бид эх орон, ард түмэн, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж, өмнөө тавигдсан ямар ч үүрэг даалгаврыг биелүүлнэ гэдгээ батлан илэрхийлье. Монгол Улсын төлөө зүтгэе” гэлээ.

              Энэ үеэр энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл цэргийн багийн бие бүрэлдэхүүнд амжилт хүсч, сайн сайхныг ерөөж байсан юм.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019