ЖОЗЕФ ВИТЛОК: ТА БҮХНИЙ ГЭРТЭЭ ХАРИХ ЗАМ ДАРДАН БАЙГ. ӨМНӨД СУДАНД ХИЙСЭН БҮХИЙ Л ЗҮЙЛД ТАНЬ ТАЛАРХАЖ БАЙНА

2019 оны 09 сарын 24

БНӨСУ-д манай мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн баг үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа билээ. Бентью хотод ажиллаж буй цэргийн багийн ажил, ажиллагааны газар орны цагийн байдал, цэргийн багуудын үүрэг гүйцэтгэлт, Засгийн газрын цэргийн хүчний үйл ажиллагаа, мандатын хэрэгжилтийн явцтай танилцахаа АНУ-ын хүчний Нэгдсэн штабын Олон улсын харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан орлогч дарга, хошууч генерал Жосеф Витлок тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 18, 19-ний өдрүүдэд зочилсон байна.
Энэ үеэр зочид Монгол Улсын Зэвсэгт хүчний “Хубилай” баазад айлчилж батальоны танилцуулга, өдөр тутмын үйл ажиллагаа, харуул хамгаалалттай танилцан, оройн зоог барьж, үндэсний урлагыг сурталчлах хэсэгчилсэн тоглолтыг үзэж сонирхсон байна.
Хошууч генерал Жокеф Витлок хэлсэн үгэндээ “Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII мотобуудлагын батальон, НҮБ-ын мандатаар заагдсан үүргээ маш амжилттай гүйцэтгэсэнд талархаж байна. Та болон таны цэргүүдийн Бентью хотод оруулсан хувь нэмэр маш их. Та бүхэн АНУ-ын “Даян дэлхийн энх тайвны төлөөх санаачлага” хөтөлбөрийг дэмжиж ач тусыг нь үзүүлж байгаад би хувьдаа талархаж байна. Та бүхний гэртээ харих зам тань дардан байхыг хүсье. Та бүхний БНӨСУ-д хийсэн бүхий л зүйлд бахархаж байгаагаа дахин илэрхийлье” хэмээн дурьдсан нь нийт бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлт, мэргэжлийн ур чадварт өгсөн үнэлгээ юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн баг бүтээн байгуулалт, орон нутгийн иргэд рүү хандсан хүмүүнлэгийн ажлууд, мөн гадна, дотны хүндэт зочид, төлөөлөгчдийг хүлээн авсан, UNMISS ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэж буй цэргийн багуудын дунд анх удаа “ДАНКОН”, “МОНМАРШ“, “MONCUP” 2019 тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулсан, энхийг сахиулах ажиллагаанд дугуйтай эргүүл болон урт хугацааны агаарын эргүүлийг дугуйтай хослуулан, тэр тусмаа холын зайн эргүүлийг Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид борооны улирал үргэлжилж буй цаг агаарын хүнд нөхцлийг үл ажран гүйцэтгэсэн зэрэг хамгийн анхны бүхнийг хийж гүйцэтгэсэн билээ.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019