БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЖОЗЕФ Ж.СТРЕФИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 09 сарын 19

АНУ-ын Аляска мужийн Үндэсний гвардын нэгдсэн штабын дарга, бригадын генерал Жозеф Ж.Стрефийг 9 дүгээр сарын 18-ны өдөр БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Э.Гансүх, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар нар тус бүр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд талууд 2019 он бол хоёр орны батлан хамгаалах хамтын ажиллагааны онцлох жил болж байгааг тэмдэглэв. Тухайлбал, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд АНУ-д, АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчлал хийсэн. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, тусгай хүчний командлагч зэрэг томоохон төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцсан. Тэрчлэн жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд АНУ-ын Аляска мужийн Хуурай замын цэргийн хүчин тогтмол оролцож ирсэн зэрэг нь хоёр орны хамтын ажиллагаа өргөн хүрээнд хөгжиж байгаагийн тод илэрхийлэл хэмээн онцолсон юм. Энэ үеэр АНУ-ын Аляска мужийн Үндэсний гвардын дайчилгааны сургуулийн үйл явцтай танилцаж, гамшгийн хор хөнөөлийг арилгах, орон нутгийн хамгаалалтыг хэрхэн зохион байгуулж байгаа туршлагыг судлах, мэдээлэл авах сонирхолтой байгаагаа хурандаа Э.Гансүх илэрхийлсэн юм.

Эх сурвалж: СОЁМБО СОНИН


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019