МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

2019 оны 09 сарын 16

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй цэргийн алба хаагчдын чуулга, уулзалт” энэ сарын 20-нд зохион байгуулагдах гэж байна. Тус уулзалтыг Зэвсэгт хүчний Жанжин штаб, Жендерийн үндэсний хороо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагууд хариуцан зохион байгуулах бөгөөд БХЯ, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, Дотоодын цэргийн штаб, ШШГЕГ, ТЕГ, ШШҮХ зэрэг байгууллагууд хамтран ажиллах юм.
Тус чуулга уулзалтын зорилго нь Монгол Улсын Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад алба хаасан эмэгтэйчүүд, албаа нэр төртэй хааж, ажиллаж хөдөлмөрлөж байгаа нийт мөрдэстэй бүсгүйчүүд, энхийг сахиулагчид, ажилчин, албан хаагчиддаа хүндэтгэл үзүүлж, тус салбаруудад ажиллаж буй эмэгтэй цэргийн алба хаагчдын өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тэдний төлөөллийн санал, санаачлагыг сонсож, төрийн бодлогод тусган хэрэгжүүлэхэд оршино.
1300 хүн оролцож, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг 16 эмэгтэй хүртэх юм. Мөн энэхүү чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүн У.Хүрэлсүх, Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хурандаа Д.Дамдинцэрэн, Тагнуулын ерөнхий газрын дарга хурандаа Д.Гэрэл, Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ц.Тогоо нар оролцоно.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019