ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДАА ТОДРУУЛЛАА

2019 оны 09 сарын 16

Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны баг бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагаанд өөрийн хариуцсан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж, дараагийн ээлжийн цэргийн багт хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангаж байна-
Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 850 орчим алба хаагчтай цэргийн баг үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд 2002 оноос анхны энхийг сахиулагчдаа илгээн оролцуулсан бөгөөд 3 тивийн 10 гаруй оронд тухайлбал Конго, Баруун Сахар, Ирак, Афганистан, Сьерра-Леон, Косово, Чад, Этиоп, Гүрж, Судан, Өмнөд Судан Улсуудад давхардсан тоогоор 17000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж НҮБ-д цэрэг хандивлагч дэлхийн 190 гаруй орноос “Топ-20” орны нэг болсон нь бид бүхний бахархам амжилт билээ. Энэхүү хугацаанд мотобуудлагын салаа хүртэлх хүч хэрэгслээс рот, батальон хүртлэх хүч хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж, байрын хамгаалалтаас бүхэл бүтэн сектор хариуцах хэмжээнд мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн.
НҮБ-ын мандатад хүлээсэн үндсэн болон бусад үүргүүд, тэр тусмаа хүмүүнлэгийн болоод энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргээ мэргэжлийн өндөр түвшинд, нэр төртэй, сахилга, зохион байгуулалттайгаар, гүйцэтгэн шилдгийн шилдэг цэнхэр дуулгатан залуусаа тодрууллаа.
Ийнхүү үндсэн үүргээ нэр, төртэй гүйцэтгэж ажил албандаа үр дүн гарган, хөдөлмөр бүтээл, ажлын үзүүлэлтээр хамт олноо тэргүүлж, бусдыгаа хошуучлан ажилласан хуягт тээвэрлэгчийн ротын тасгийн захирагч, ахлах ахлагч П.Доржсүрэнг “Шилдэг энхийг сахиулагч” дэд ахлагч Ш.Азжаргалыг “Шилдэг эмэгтэй энхийг сахиулагч”, гуравдугаар мотобуудлагын ротын салааны захирагч, дэслэгч Г.Пүрэвсүрэнг “Оны тэргүүний офицер”, ажиллагааны ахлагч, сургагч ахлагч Ч.Чинзоригийг “Оны тэргүүний ахлагч”, гуравдугаар мотобуудлагын ротын ахлагч П.Энхзаяа, дэд ахлагч Л.Бат-Эрдэнэ нарыг “Оны бүтээлч цэргийн алба хаагч”-аар, ротын дэслэгч Г.Пүрэвсүрэн захирагчтай нэгдүгээр салаа “Оны тэргүүний салаа”, ахлах ахлагч Б.Ганчимэг захирагчтай гал тогоо тасаг “Оны тэргүүний тасаг”-аар тус тус шалгарлаа.
UNMISS ажиллагааны төв штабаас зохион байгуулсан олон улсын өдөрлөг болон “Данкон” марш, бусад тэмцээн уралдаанд тогтмол амжилт үзүүлсэн дэд ахлагч М.Уртнасан “Оны шилдэг эрэгтэй тамирчин”, дэд ахлагч Н.Ууганцэцэг “Оны шилдэг эмэгтэй тамирчин”-гаар, Олон улсын хүчний байгууллага болон батальоны захирагчийн нэрэмжит спорт, соёл урлагийн арга хэмжээнд удаа дараа бусдыгаа хошуучилсан дэд ахлагч Г.Тулга, жолооч, дамнуургачин, дэд ахлагч О.Лхагвасүрэн, дэд ахлагч Д.Отгонжаргал нар мотобуудлагын батальоны захирагчийн нэрэмжит шагналаар тус тус шагнууллаа.
Мотобуудлагын батальоны VIII ээлжийн Төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий 6 байгууллагаас 100 гаран цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, цэргийн сахилга батаар хамт олноо тэргүүлэн амжилт гаргасан ахлагч Ш.Сүх, буудагч, дэд ахлагч Б.Доржзовд, ахлагч Н.Жаргалсайхан, эмч, ахлах дэслэгч Н.Досжан, дэд ахлагч М.Бауыржан нарыг үнэ бүхий зүйлээр тус тус шагнаж урамшууллаа.
БНӨСУ-дахь UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын мотобуудлагын батальоны VIII ээлжийн НҮБ-ын мандатаар заагдсан үүргээ нэр, төртэй гүйцэтгэснээс гадна баазын гадна, дотно шинээр зам, талбай байгуулах, ажиллах, амьдрах орчноо сайжруулах зэрэг томоохон бүтээн байгуулалт, иргэн цэргийн харилцааг сайжруулах чиглэлээр орон нутгийн иргэд рүү хандсан хүмүүнлэгийн олон олон ажил, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, UNMISS ажиллагааны Хүчний Командлагч, орлогч дарга хошууч генерал Д.Баярсайхан зэрэг гадна, дотны хүндэт зочид төлөөлөгчдийг хүлээн авсан зэрэг, UNMISS ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багуудын дунд анх удаа “ДАНКОН”, “МОНМАРШ“, “MONCUP” тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулсан, энхийг сахиулах ажиллагаанд дугуйтай эргүүлийг, тэр тусмаа холын зайн эргүүлийг Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид цаг, агаарын хүнд нөхцлийг үл ажран гүйцэтгэсэн зэрэг анхны, UNMISS ажиллагааны Хүчний Командлагч, гадны хүндэт зочид төлөөлөгчид “Хубилай” баазад ажлын айлчлал хийх үеэрээ "Монгол Улсын батальон үндсэн үүрэг гүйцэтгэлт болоод урлаг, спортоороо бусад батальоноос илүү байгаад сэтгэл хангалуун байгаа" гэдгээ удаа дараа илэрхийлж байсан зэрэг нь бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлт, мэргэжлийн ур чадварт өгсөн үнэлгээ байлаа.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019