ШИНЭ ОФИЦЕРУУДЫГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ, САЛБАРТ ТОМИЛЛОО

2019 оны 09 сарын 09

            2019 онд ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн сургууль, Цэргийн хөгжмийн сургуулийг амжилттай төгссөн сонсогч нарт ЗХЖШ-ын даргын тушаалаар дэслэгч цол олгож, Зэвсэгт хүчний анги, салбаруудад томиллоо. Цол олгох, Зэвсэгт хүчний анги, салбарт томилох ёслолын арга хэмжээнд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа С.Дашзэвэг, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр, ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Н.Гантөмөр нарын албаны хүмүүс оролцсон юм.

                 Шинэхэн офицеруудад бригадын генерал Д.Ганзориг баяр хүргэж, амжилт хүссэн. Тэрээр "Зэвсэгт хүчний эгнээнд орж байгаа та бүхэнд баяр хүргэе. Одоо та бүхэнд дөрвөн жилийн хугацаанд эрдэмтэн багш нараасаа олж авсан мэдлэгээ цэргийн албанд хэрэгжүүлэх боломж тохиож байна. Цэргийн амьдрал дээр омогших, бахархах олон сайхан зүйлс тохиохын зэрэгцээ сэтгэлийн тэсвэр тэвчээр, хатуужил шаардсан асуудал ч таарна. Энэ бүхнийг давсаны дараа та жинхэнэ офицер болно. Түүнээс өнөөдөр дэслэгч цол авснаараа офицер болохгүй. Томилогдон очсон анги, салбартаа мэдлэг, ур чадвар, ажлын үүрэг гүйцэтгэлээрээ үргэлж манлайлагч нь байж, доорх цэргүүддээ, дээрх удирдлагууддаа түшигтэй яваарай. Зэвсэгт хүчин хэн сайн ажиллана, түүнийг дэмжиж, дараагийн сургуульд сургаж, бэлтгэдэг юм шүү.

             Та бүхний өмнө асар их ирээдүй байна. Эрхэм дэслэгч та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, албандаа хоёргүй сэтгэлээр хичээж ажиллаарай" гэсэн юм. Мөн томилогдсон шинэ офицеруудыг төлөөлж, ҮБХИС-ийг онц дүнтэй дүүргэсэн, дэслэгч Э.Баяржаргал "Мөрдэс нэгт нөхөддөө сургуулиа амжилттай төгсөж, Зэвсэгт хүчин хэмээх том өрх айлын нэг гишүүн болж байгаа явдалд баяр хүргэе" гээд бид бүхэн Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж явна гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019