ХАЛХЫН ГОЛЫН ДАЙН-80

2019 оны 08 сарын 23

         “Халхын голын дайн-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал ҮБХИС-д боллоо. Хурлын нээлтэд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, З.Энхболд, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ХХЕГ-ын дэд дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн болон Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ҮБХИС, Дотоод хэргийн их сургууль, Аюулгүй байдал судлалын хүрээлэн, Стратеги судлалын хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, Геополитик судлалын хүрээлэн, Архивын ерөнхий газар, Монгол цэргийн музей, Батлан хамгаалахын төв архив зэрэг судалгаа, шинжилгээний олон байгууллагын төлөөллүүд, эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирсэн юм. 

           Эрдэм шинжилгээний хурал нь “Халхын голын дайныг тойрсон их гүрнүүдийн геополитик, БНМАУ-ын тусгаар тогтнол батжиж, бэхэжсэн нь”, “Халхын голын дайны цэргийн урлаг” гэсэн хоёр үндсэн болон 15 хавсралт илтгэлээс бүрдэж байна. 
Халхын голын дайны талаар гадаад, дотоодын эрдэмтдийн сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэж, эрдэм шинжилгээний ажлын эргэлтэд оруулах, дайнд оролцогч талуудын болон бусад улс орнуудын байр суурь, үзэл баримтлалыг сонсон үнэлэлт дүгнэлт хийх, цаашдын хамтын ажиллагааны чиг баримжааг тодорхойлох, Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол. Оросын дайчдын гавьяа, дурсгалыг хойч үедээ өвлүүлэхэд тус хурлын үндсэн зорилго чиглэгдэж байгаа юм.

Эх сурвалж: "СОЁМБО" сонин 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019