ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ДҮРВЭГСДИЙН ХУАРАНД ХАМГААЛАЛТЫН 3 ЦЭГ БАРЬЖ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАЖЭЭ

2019 оны 08 сарын 20

            НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа мотобуудлагын батальоны VIII ээлжийн бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчинд Инженерийн цэрэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн баяр мөн “Дэлхийн хүмүүнлэгийн өдөр”-ийг тохиолдуулан “Хубилай, Арвай, Дельта, Эко” тэргүүний ажиллагааны баазууд харуул, хамгаалалтынхаа байр, инженерийн төхөөрөмжлөлөө сэргээн засварлаж, үүрэг гүйцэтгэх аюулгүй байдал, орчин нөхцлийг сайжрууллаа. Үүнд батальоны бэлэн байдал, харуул хамгаалалт, үүрэг гүйцэтгэх нөхцлийг нэмэгдүүлэх зорилгоор “Бентью” бааз болон дотоодын дүрвэгсдийн хуаранд хамгаалалтын шинэ 3 цэг барьж, 2км газар шороон далан, 4км газарт торон хашааг шинэчлэн засварласан байна. Мөн “Эко” тэргүүний ажиллагааны бааз, “Арвай” баазад газрын торон саадыг, “Дельта” бааз буу шалгах цэг, харуулын цэгүүдийн хяналтын секторыг халхалсан модыг тайрах, харуулын цэгийн дээврийг шинэчлэх, хамгаалалтын тасарсан тор, ус зайлуулах шуудууг нөхөн сэргээж засварласан.
Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчинд “Инженерийн цэрэг” үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн баяр, “Дэлхийн хүмүүнлэгийн өдөр”-ийг тохиолдуулан дотоодын дүрвэгсдийн хуарангийн харуул хамгаалалтыг сайжруулах, бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг дээшлүүлэх, хамгаалалтын тороор орон нутгийн хүүхдүүд давах асуудлыг таслан зогсоох ач холбогдолтой ажлыг хийж гүйцэтгэжээ.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019