П.ДОРЖСҮРЭН: ШААРДЛАГАТАЙ ТЕХНИК, ХЭРЭГСЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛҮҮЛНЭ

2019 оны 08 сарын 15

           Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 10-11-нд Зүүнбаян чиглэлд баригдаж буй төмөр замын ул шорооны ажил гүйцэтгэж буй ЗХ-ний Төмөр замын 7781 дүгээр ангийн ажлын явцтай танилцлаа.

         Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ул шорооны ажлыг хиймэл байгууламжуудын хамт холбогдох стандартын дагуу чанартай барьж байгуулж байгуулж байгаа 7781 дүгээр анги Зүүнбаян, Мандах сумын Будран багт нийт 300 гаруй алба хаагч ажиллаж байна. Ангиуд инженерийн техник 10 нэгж, цэргийн зориулалттай 28 нэгж, худалдан авалтаар 87 нэгж, түрээсээр 6 нэгж нийт 133 техник ажиллаж байна. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөг хүртэл 16 хоногт ухмал 3625м -1240 м, 59040м куб газар шорооны ажил хийсэн. Нийт ажлын 70 хувийг хийж гүйцэтгээд байна. Мөн 3220м далангийн ажилд 24012м куб газар шорооны ажил хийж гүйцэтгэсэн нь нийт ажлын 4 хувь, төмөр трассын дагуу түр зам 1700 метрийг байгуулсан. Харин ургамлын үе хуулалт 11540м-ээс 6693м хөрс хуулж төлөвлөсөн ажил 58 хувьтай хийгджээ.

            Энэ үеэр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далан, гүүр хоолойн ажлыг гүйцэтгэж буй ЗХ-ний 7781 дүгээр ангийн захирагч, бригадын генерал П.Доржсүрэнтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Ажлын явц хэдэн хувьтай явж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

            -Ухмалын ажлыг бид 70 гаруй хувьтай гүйцэтгэж, заслын ажлаа хийгээд явж байна. Бидний дараагийн том ажил бол далангийн ажил байгаа. Энд хамгийн урт 2.2км үргэлжилсэн том далан байгаа. Үндсэн хүчээ оруулсан. 10,9 метр энэ хоёр далан бол манай ажлын хамгийн гол хэсэг. Үндсэндээ гол ажлаа нугалаад явж байна.

-Ерөнхийлөгч Х.Баттулга болон ажлын хэсэг газар дээр нь танилцлаа. Ямар чиглэл өгсөн бэ?

          -Монгол Улсын Ерөнхийлөгч, Зам тээврийн хөгжлийн сайд Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр замын удирдлагууд холбогдох албаны хүмүүс ирсэн. Бидний ажлыг үзээд тулгамдаж буй асуудлыг тодруулсан. Бидэнд дутагдаж буй техникийн асуудлыг шийдэхээр боллоо. Ерөнхийлөгч  Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд шийдэж өгье гэсэн.

-Хэчнээн алба хаагч ажиллаж байгаа вэ. Хэзээнээс хугацаат цэргийн алба хаагчдыг ажиллуулах вэ?

               -Одоогоор манай Зүүнбаян районд 100 гаруй хүн ажиллаж байна. Нийт 57 техник ажиллаж байгаагаас 42 нь замын шинэ техникүүд бөгөөд эвдрэл гараагүй ажил урагштай байна. Ахлагч нараа МСҮТ-өөр бэлтгэж авсан ба мэргэжлийн хүмүүсийг дагалдаад дадлагажиж байна. Хугацаат цэргийн алба хаагчдыг тун удахгүй авч ажиллуулна. Гүүр, хоолойны, далангийн хүчжүүлэх ажилд авах болно.

-Танд  өмнө нь замын бүтээн байгуулалтын ажилд оролцож байсан туршлага бий юу?

              -Би 2013 онд Асгатын-мөнгөний ордын зам, гүүрийг удирдаж бариулсан. Тэнд бол газар орон говь шиг биш маш хүнд уулархаг орон. Гэхдээ говьд ус, карьер буюу материалын асуудал дутагдалтай ч бид шийдвэрлээд ажлаа гүйцэтгээд явж байна. Бидний ажлыг дэмжиж байнгын анхаарал тавьж буй ЗХЖШ-ын дарга, удирдлагадаа талархаж байна. Ялангуяа хүндрэлтэй асуудлыг маш шуурхай шийдвэрлэж байгаа. Холбогдох сайдуудад талархлаа.Дорноговь аймгийн засаг дарга  орон нутагтай холбоотой асуудлыг шийдвэрлэж өгдөг Зүүнбаян багийн дарга нарт талархаж байгаагаа хэлье.  Ялангуяа карьерийн энэ түгээмэл тархсан ашигт малтмалыг ямар нэг байдлаар шийдэж байгаа нь ажлын явцад нөлөөлдөг юм байна. 

Ө.Баасансүрэн: Богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллаж байна

      Зэвсэгт хүчний Төмөр замын 7781 дүгээр ангийн замын удирдлага төлөвлөлтийн тасгийн замын инженер  Ө.Баасансүрэн: “Бид 2019 оны тавдугаар сарын 18-нд төмөр замын 50 км замын ажлыг эхлүүлэхээр Мандах суманд очсон. Мөн 07 дугаар сарын 26-наас Зүүнбаян өртөөнөөс эхлээд 15 км-ын төмөр замын ажлыг эхлүүлээд ажиллаж байна. Одоогоос 16 хоногийн өмнө энэ үндсэн трассынхаа хэмжилтийг хийгээд хүлээж авсан. Энэ 15 кмт далангийн ажил 662 м куб ,хамгийн өндөр нь 11 метрийн өндөртэй 30 см-ээр 36 үеэлхээр  байгаа. Трассын дагуу 4 хуваагдаж байгаа. Өмнө хувийн хэвшилд ажиллаж байсан. Цэргийн байгууллагад ороод маш богино хугацаанд нарийн зохион байгуулалт, өндөр бүтээмжтэй төлөвлөгөөт  хугацаандаа сайн ажиллаж байна.

 

 

ЗХ-ний 326 дугаар ангийн  сургагч ахлагч М.Ганхуяг:

     -Төмөр зам яаж тавих талаар мэдээлэлтэй болж байна. Бүтээн байгуулалтын ажилд оролцож буй нийт алба хаагчиддаа амжилт хүсье. Хоол ундны талаар, байр орчин  хангалттай. Өдрийн 12 цагаар хоёр ээлжтэй ажиллаж байна” гэлээ.

 

 

 

 

 

Зэвсэгт хүчний Бүтээн байгуулалт дэмжлэгийн газрын материалын инженер Ж.Отгонтуул:

     -Бид талбайн тестийг техникийн шаардлагын дагуу элсэн конус болон Английн Ханболд багажаар тодорхойлж байгаа. ЗХ-ний 7781-р анги 1 лабораторитой гараад одоогоор хуваагдаад ажиллаж байна. Зүүнбаян чиглэлд хөрсний бүрэн шинжилгээ хийхээр хөрсний иж бүрэн лабораторитой гарч ирсэн. Байрлал дээр карьераас найман дээж авч гурван иж бүрэн шинжилгээ хийсэн. Ул хөрснөөс хяналтын лабораторидоо баталгаажуулаад явж байгаа. Манай хяналтын лабораториор Зам тээврийн хөгжлийн төв, захиалагчаар Тавантолгой-төмөр замаас ажиллаж байгаа. Зүүнбаян чиглэлд шороон ордын нөөц хомс учир дахин шороон орд карьер нээсэн. Цаашид бид дахин шороон ордын хайгуулаа хийнэ” гэв.

 

 

Е.Отгондаваа:  Их бүтээн байгуулалтын ажилд анх удаа оролцож байгаадаа маш их баяртай байна

     ЗХ-ний Төмөр замын 7781 дүгээр ангийн материал чанарын инженер дэслэгч Е.Отгондаваа: Би ЗХ-ний 110 дугаар ангийн барилга угсралт засварын салаан захирагчаар ажилладаг юм. Энд ирээд 3 сар жиллаж байна. Бүх төрлийн хөрсний шинжилгээний ажил хийдэг. Одоогийн байдлаар манай лаборатори хөрсний бүрэн шинжилгээ хийдэж байгаа. Байр орчин хангалт маш сайн. Ерөнхийдөө цэргийн хүмүүс ажиллаж байгаа учир нормын дагуу хангагдаж байна. Бүтээн байгуулалтад анх удаа оролцож буйдаа маш их баяртай байна. Монголын Зэвсэгт хүчний яруу алдар үүрд мандан бадраг” гэлээ.

 

 

ЗХ-ний 7781-р ангийн Геодезийн инженер З.Батцэцэг

      ”Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг ЗХ-ний төмөр замын 7781-р анги гүйцэтгэж байгаа. Бид Зүүнбаян чиглэлээс эхний 15 км эхлүүлсэн. Мандах суманд 50 км-т манайх 8 кмыг хариуцан ажиллаж байгаа. Үүнд 4 геодизийн инженер, 15 км-ийн геодизийн хэмжилтийн бүх ажлаа хийгээд замын чигээ хатгаад өдөр тутмын геодизийн хэмжилтийн ажлаа хийгээд зөвлөхийн багаар ажлаа шалгуулаад явж байна.

 


Сүүлд нэмэгдсэн
У.ХҮРЭЛСҮХ:МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН УУЛЗАЛТ ДЭЭР ИЖИЙТЭЙГЭЭ УУЛЗСАН ЮМ ШИГ БОЛЛОО

2019 оны 09 сарын 21

ТАНКИЙН БИАТЛОН МОНГОЛД...

2019 оны 09 сарын 19

1000 МӨРДЭСТӨН БҮСГҮЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ МАРГААШ БОЛНО

2019 оны 09 сарын 19

БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЖОЗЕФ Ж.СТРЕФИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 09 сарын 19

ЭХ ОРНЫХОО ЗАХИАС ДААЛГАВРААР ХӨЛГИЙН ЖОЛОО ЗАЛАХ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 18

МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

2019 оны 09 сарын 16

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДАА ТОДРУУЛЛАА

2019 оны 09 сарын 16

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ

2019 оны 09 сарын 16

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ ЗУУНМОД ХОТОД БОЛЛОО

2019 оны 09 сарын 16

П.ДОРЖСҮРЭН:ЭНЭ БОЛ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ

2019 оны 09 сарын 09

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019