СУДАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ

2019 оны 08 сарын 12

               Сурагчийн ширээнээс илгээсэн чин сэтгэлийн захидал Суданд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдын сэтгэлийг сэргээж эх орноор нь аялуулж, эрч хүч урам зориг нэмсэн нь энэ сарын онцлох үйл явдал байлаа.
Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газраас “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Энхийг сахиулж байгаа Монгол цэргүүдэд хүргэх чин сэтгэлийн үг” ил захидлын аяныг өрнүүлсэн.  БНӨСУ-д НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн энхийг сахиулагчдад 6 дүүргийн 24 сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын илгээсэн 750 гаруй ил захидлыг хүлээн авч, Хубилай, Арвай, Эко баазуудад үүрэг гүйцэтгэж байгаа ах эгч нар нь та бүхний бичсэн чин сэтгэлийн үгтэй ил захидлыг уншин танилцаж үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдын хүүхдүүд, дүү нараас нь ирсэн ил захидлыг хүлээлгэн өглөө.
Бид бүгдэд ирсэн захидлууд бүгд сайхан, улс оронд болж байгаа сайн муу үйл явдлыг хүүхдийн гэнэн цагаан сэтгэлээр дүрслэн бичсэн байсан нь инээд хөөр цалгисан сэтгэгдэл төрүүлж байсан гэдгийг онцлон тэмдэглээд нийслэлийн 13 дугаар сургуулийн 12-б ангийн сурагч Ариунжаргалаас бидэнд ирүүлсэн захидлыг та бүхэндээ хүргэж байна.
“Сайн байна уу?
                         Таньд энэ дулаахан захиа очих халуухан өдрийн мэндийг хүргэе.
       Магадгүй та хэзээч намайг харж байгаагүй байх, гэхдээ би ч бас таныг хараагүй, халуун оронд шантарч л болдоггүй юм шүү ахаа. Аан бас усаа сайн шүүж уугаад биеэ сайн бодоорой, нээрээ сониноос махны зах зээлийг Монголд хятадууд эзгэнэчихсэн байгаа, түүнээс болоод махны үнэ огцом нэмэгдсэн нь миний сэтгэлийг зовоож байна. За тэр ч яахав та минь дэлхийн хамгийн буянтай ажлыг хийж яваа шүү, хурдан эх орондоо ирээд, эх орныхоо ирээдүйг илүү сайн болгоорой, бас хоорондоо эвтэй сайхан байгаарай, удахгүй наадам болоод хуушуур иднэ гэхээр тэсэхгүйнээ, бас удахгүй би “ЭЕШ” өгнө, та нар миний төлөө намайг 800 аваасай гэж залбирахыг хүсэж байна.
Мэдээж эх орноосоо хол байгаа тул гэрээ санаж болох л юм. Тэглээ гээд битгий уйлаарай, бас аюултай газар байгаа тул болгоомжтой байгаарай, энд ирээд ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Өө мартчихаж, манай “ЭЕШ”-ийн шалгалт 6 дугаар сарын 19, 20, 21- ний өдрүүдэд Ариунжаргал минь 800 оноо аваарай гэж бодвол миний барцад арилан, тэр өдрөө сайн шалгалтаа өгч хүссэн сургуульдаа орох юм. Та битгий мартаарай. За за энэхүү захидал энд хүрээд өндөрлөж байна таньд маш их амжилт хүсье” гэсэн ерөөлийн үгтэй захидлыг хүлээн авч эх дэлхийн энхийн төлөө хүчин зүтгэж яваа энхийг сахиулагч ах эгч нар нь эрдэм номын өргөөнөөс мэндчилсэн эрхэм Монгол дүү нартаа сурлага, урлаг спортын өндөр амжилт, амьдралд нь эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ СУРТАЛЧЛАХ, ЭНХ ТАЙВАН ЦАГ ИРСНИЙГ ИЛТГЭХ ДУГУЙТАЙ ЭРГҮҮЛИЙГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2019 оны 08 сарын 19

ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

2019 оны 08 сарын 19

МОНГОЛ УЛСЫН ЗХЖШ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.ГАНБАТ ОХУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2019 оны 08 сарын 18

“СЭЛЭНГЭ-2019” БАЙЛДААНЫ БУУДЛАГАТАЙ ХЭЭРИЙН СУРГУУЛИЛТ ЭХЭЛЛЭЭ

2019 оны 08 сарын 16

ХОШУУЧ ГЕНЕРАЛ РОМАН БИНЮКОВ: “МОНГОЛЫН ТАНКЧИД ЧАНСААГАА АХИУЛЖ, ОРОЛЦОГЧ ОРНУУДАД АЙДАС ТӨРҮҮЛЛЭЭ”

2019 оны 08 сарын 16

П.ДОРЖСҮРЭН: ШААРДЛАГАТАЙ ТЕХНИК, ХЭРЭГСЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛҮҮЛНЭ

2019 оны 08 сарын 15

“ТОРГОНЫ ЗАМ -2019” ОЛОН УЛСЫН АВТОРАЛЛИГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ТАЛАРХАЛ ГАРДУУЛАВ

2019 оны 08 сарын 14

СПОРТООР ИЛҮҮРХЭЖ, УР ЧАДВАРААР ЭН ТЭНЦҮҮХЭН ӨРСӨЛДЛӨӨ

2019 оны 08 сарын 14

ХОЛИМОГ ХОСЫН ХАЛЗ ТУЛААНД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2019 оны 08 сарын 14

ХОСЫН ТӨРӨЛД АВАРГАЛЛАА

2019 оны 08 сарын 14

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1270

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019