"АРАВТ"-Д МОНГОЛ УЛСЫН БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

2019 оны 08 сарын 08

        "Цэргийнхэн дайн тулааны талбарт бус харин тэмцээн уралдааны талбарт авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа сорьж өрсөлдөх ёстой" гэсэн энх тайванч үзэл санаан дор олон улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн "Олон улсын цэргийн наадам" манай улс оролцогч орноос зохион байгуулагч улс болон нэгдэж, "Аравт" олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг Монгол Улсын Зэвсэгт хүчин амжилттай зохион байгууллаа.

         "Аравт" анхдугаар уралдаанд Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улс үндсэн оролцогчоор, БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве зэрэг орнууд ажиглагчаар оролцсон бөгөөд уралдааны тэргүүн байрт ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Монгол Улсын баг тэргүүлж, Казахстаны баг хоёрдугаар байрт, Киргиз, ОХУ-ын баг гуравдугаар байрт тус тус шалгарлаа. "Аравт" уралдааны хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга оролцож, морьтон дайчдад баяр хүргэлээ. 
Цэрэг хүний тэсвэр хатуужил, эр зориг, бэлтгэл сургуулилтыг сорьсон олон улсын сургууль бол "Аравт" юм. Олон улсын шинжээчид амьтантай хамт үүрэг гүйцэтгэдэг "Аравт" уралдаан нь "Олон улсын цэргийн наадмын шигтгээ болж чадлаа" хэмээн онцолжээ.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ СУРТАЛЧЛАХ, ЭНХ ТАЙВАН ЦАГ ИРСНИЙГ ИЛТГЭХ ДУГУЙТАЙ ЭРГҮҮЛИЙГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2019 оны 08 сарын 19

ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

2019 оны 08 сарын 19

МОНГОЛ УЛСЫН ЗХЖШ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.ГАНБАТ ОХУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2019 оны 08 сарын 18

“СЭЛЭНГЭ-2019” БАЙЛДААНЫ БУУДЛАГАТАЙ ХЭЭРИЙН СУРГУУЛИЛТ ЭХЭЛЛЭЭ

2019 оны 08 сарын 16

ХОШУУЧ ГЕНЕРАЛ РОМАН БИНЮКОВ: “МОНГОЛЫН ТАНКЧИД ЧАНСААГАА АХИУЛЖ, ОРОЛЦОГЧ ОРНУУДАД АЙДАС ТӨРҮҮЛЛЭЭ”

2019 оны 08 сарын 16

П.ДОРЖСҮРЭН: ШААРДЛАГАТАЙ ТЕХНИК, ХЭРЭГСЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛҮҮЛНЭ

2019 оны 08 сарын 15

“ТОРГОНЫ ЗАМ -2019” ОЛОН УЛСЫН АВТОРАЛЛИГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ТАЛАРХАЛ ГАРДУУЛАВ

2019 оны 08 сарын 14

СПОРТООР ИЛҮҮРХЭЖ, УР ЧАДВАРААР ЭН ТЭНЦҮҮХЭН ӨРСӨЛДЛӨӨ

2019 оны 08 сарын 14

ХОЛИМОГ ХОСЫН ХАЛЗ ТУЛААНД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2019 оны 08 сарын 14

ХОСЫН ТӨРӨЛД АВАРГАЛЛАА

2019 оны 08 сарын 14

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1270

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019