АФРИК ТИВД “ХҮҮХДИЙГ ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОХ ДЭЛХИЙН 7 ХОНОГ” ЭХЭЛЛЭЭ

2019 оны 08 сарын 07

              НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийн үлээвэр найрал хөгжмийн хамтлаг БНӨСУ дахь НҮБ-ын хүүхдийн хөгжлийн сангаас дотоодын дүрвэгсдийн хуаран болон “Бентью” хотын иргэдэд зориулан энэ сарын 01, 02-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Хүүхдийг эхийн сүүгээр хооллох” ухуулга сурталчилгааны аянд нэгдэж, орон нутгийн иргэдтэй хамт хөгжимтэй жагсаалаар алхан үйл ажиллагааны турш олон сайхан аялгуу тоглож бэлэг барьсан.Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн 7 хоногийг ДЭМБ-ын санаачлагаар 2000 оноос хойш, жил бүрийн 8 дугаар сарын 01-ээс 07-ны өдрүүдэд тэмдэглэдэг болсон аж. Тус арга хэмжээнд мотобуудлагын батальоны VIII ээлжийн багийн захирагч, Хойд Лийч мужийн эрүүл мэндийн болон боловсролын сайд, ерөнхий нарийн бичгийн дарга нар, НҮБ-ын болон орон нутгийн хэвлэл, мэдээллийн ажилчид, иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд оролцсон байна.

            Энэ үеэр орон нутгийн эмэгтэйчүүд өөрсдийн бэлтгэсэн “Хүүхдийг хөхөөр хооллох”-ын ач тусын талаарх сургалт, сурталчилгааны үзүүлэх тоглолтыг үзүүлж сонирхууллаа.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019