БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД Т.ДУЛАМДОРЖ БАГ ТАМИРЧДАА ДЭМЖИН АМЖИЛТ ХҮСЛЭЭ

2019 оны 08 сарын 07

           "Цэргийн наадам-2019" олон улсын тэмцээн  8 дугаар сарын  3-ны өдөр 10 улсад нэгэн зэрэг нээлтээ хийж 39 орны 223 баг тамирчид цэргийн мэргэжлийн 32 төрөлд  өрсөлдөж байна. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж уригдан оролцсон юм. Түүнийг дагалдан Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамны албаны хүмүүс болон батлан хамгаалахын атташе, бригадын генерал Г. Энхбаатар нар Цэргийн наадмын нэгэн томоохон төрөл болох "Танкийн биатлон" тэмцээнд оролцож буй баг тамирчдынхаа 8 дугаар сарын 4- ний өдөр уралдсан эхний гарааг үзэж сонирхон, баг тамирчдаа дэмжлээ.  Ахлах дэслэгч М.Тамир даргатай танкийн нэгдүгээр экипаж Сири, Венесуель, Казахстан улстай уралдан 2 дугаар байранд орсон сайхан амжилт үзүүлсэн юм. Дэд сайд Т.Дуламдорж цэргийн наадамд 4 дэх жилдээ оролцож буй "Хээрийн гал тогоо" цэргийн тогооч нартайгаа уулзан амжилт хүссэн. Тэрээр: "Жилээс жилд цар хүрээгээ улам тэлж, төрөл нь нэмэгдсээр буй цэргийн наадамд Монгол Улс оролцогч орон байсан бол одоо зохион байгуулагч орон болж эх орондоо "Аравт" морин цэргийн олон улсын уралдааныг амжилттай зохион байгуулж байна. Тиймээс цаашид батлан хамгаалах яам цэргийн алба хаагчдынхаа уг наадамд оролцох нөхцөл бололцоог сайжруулж, цэргийн мэргэжлийн ур чадварыг нь нэмэгдүүлэн, зэвсэглэл техник, хувцас хэрэгслэл гэх мэт бүхий л зүйл дээр нь анхааран ажиллах ёстой юм" гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Эх сурвалж: 2019.08.04 Москва. Дуулга студи


Сүүлд нэмэгдсэн
ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ СУРТАЛЧЛАХ, ЭНХ ТАЙВАН ЦАГ ИРСНИЙГ ИЛТГЭХ ДУГУЙТАЙ ЭРГҮҮЛИЙГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2019 оны 08 сарын 19

ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

2019 оны 08 сарын 19

МОНГОЛ УЛСЫН ЗХЖШ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.ГАНБАТ ОХУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2019 оны 08 сарын 18

“СЭЛЭНГЭ-2019” БАЙЛДААНЫ БУУДЛАГАТАЙ ХЭЭРИЙН СУРГУУЛИЛТ ЭХЭЛЛЭЭ

2019 оны 08 сарын 16

ХОШУУЧ ГЕНЕРАЛ РОМАН БИНЮКОВ: “МОНГОЛЫН ТАНКЧИД ЧАНСААГАА АХИУЛЖ, ОРОЛЦОГЧ ОРНУУДАД АЙДАС ТӨРҮҮЛЛЭЭ”

2019 оны 08 сарын 16

П.ДОРЖСҮРЭН: ШААРДЛАГАТАЙ ТЕХНИК, ХЭРЭГСЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛҮҮЛНЭ

2019 оны 08 сарын 15

“ТОРГОНЫ ЗАМ -2019” ОЛОН УЛСЫН АВТОРАЛЛИГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ТАЛАРХАЛ ГАРДУУЛАВ

2019 оны 08 сарын 14

СПОРТООР ИЛҮҮРХЭЖ, УР ЧАДВАРААР ЭН ТЭНЦҮҮХЭН ӨРСӨЛДЛӨӨ

2019 оны 08 сарын 14

ХОЛИМОГ ХОСЫН ХАЛЗ ТУЛААНД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2019 оны 08 сарын 14

ХОСЫН ТӨРӨЛД АВАРГАЛЛАА

2019 оны 08 сарын 14

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1270

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019