ХУРАНДАА ЦОЛООР

2018 оны 10 сарын 08

ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Ц.Бат-Амгалан, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Х.Энхболд нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.
Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа хэлсэн үгэндээ “Дотоод, гадаадын цэргийн академийг дүүргэж, Зэвсэгт хүчний анги, салбаруудад үр бүтээлтэй ажиллаж, албан тушаалын үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа”-г онцлоод ахлах офицерын дээд цол хурандаа цол хүртсэнд нь баяр хүргэсэн юм.
Хурандаа Ц.Бат-Амгалан, Х.Энхболд нарт ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүд баяр хүргэж амжилт хүслээ.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019