ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АРВАН ГУРАВДУГААР ХУРАЛДААН

2018 оны 10 сарын 04

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

Нэгдүгээр асуудал: Томилох тухай

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, “Цэргийн албаны тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 13 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний дугаар ангиудын захирагч, штабын дарга нарыг томилов.

Хоёрдугаар асуудал: Цэргийн цол олгох тухай

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, “Төрийн албаны тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, “Зэвсэгт хүчний тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.7, “Цэргийн албаны тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох журам”-ын 2 дугаар хэсгийн 2.1, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 13 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн зарим офицер, ахлагчид албан тушаалын зэрэглэлийн

Дэд хурандаа цолыг-1

Хошууч цолыг-7

Ахмад цолыг-4

Ахлах дэслэгч цолыг-5 нийт 17 цэргийн алба хаагчдад албан тушаалын цэргийн цолыг олгов.

Гуравдугаар асуудал: Тэтгэмж, тусламж олгох тухай

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 9 дэх заалтууд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 13 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэн 1 ахлах офицерт гаргасан хүсэлтийн дагуу 18 сарын нэг удаагийн тэтгэмжийг урьдчилан олгов.

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7, 8.4, “Зэвсэгт хүчний тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9, “Ахмад настны тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалтууд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 13 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн 1 бэлтгэл офицерт 500.000 төгрөгийн тэтгэмж олгов.

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7, 8.4, “Зэвсэгт хүчний тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.5 дахь заалтууд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 13 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн 1 бэлтгэл офицерт 500.000 төгрөгийн тусламжийг олгов.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019