ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН 2011 ОНЫ ТҮҮХ

2018 оны 01 сарын 19

Зарим төрлийн ердийн зэвсэглэлийг хориглох, хязгаарлах тухай, Конвенцийн “Дайны үеэс үлдсэн тэсэрч, дэлбэрэх зүйлсийн тухай” нэмэлт V протколд Монгол Улс нэгдэх асуудал Засгийн газрын хэмжээнд яригдаж буйтай холбогдуулан ЗХЖШ-ын байр суурийн талаар санал, дүгнэлт гарган, БХЯ-нд хүргүүлсэн, ЗХЖШ шинэ бүтэц, зохион байгуулалтад шилжсэнтэй холбогдуулан ЗХЖШ-ын “Стратегийн нэгдсэн төлөвлөлтийн бүлэг”, “Нэгдсэн ажиллагааны төлөвлөлтийн бүлэг”-үүдийг шинэчлэн зохион байгуулж, “Бүлгүүдийн ажиллах журам”-ыг боловсруулан баталж, мөрдүүлж эхэлсэн.

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний Стратегийн цугларалтыг “Зэвсэгт хүчин-2025” сэдвээр 2011 оны  09 дүгээр сард зохион байгуулж явуулсан.

Монгол Улс, БНЭУ-ын хамтарсан "Нүүдэлчин заан-2011" хээрийн сургалт, дадлагыг Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд амжилттай зохион байгуулж явуулсан ба хамтарсан сургалт, дадлагад Монголын талаас 140 офицер, ахлагч, БНЭУ-аас  салааны бүрэлдэхүүнд 54 офицер, ахлагч, нийт 194 хүн, 15 нэгж техник оролцуулсан.

ХБНГУ-аас ирсэн сэтгэл зүйч багш нартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын сэтгэл зүйч нартай 3 хоногийн сургалт семинар, “Кампус крусайд фор Крайст” олон улсын байгууллага, “Цэргийн нөхөрлөл” ТББ-тай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын сэтгэл зүйч нартай  мэргэжил, арга зүйн сургалтыг тус тус явуулсан.

“Тусгай салаа-2” бүрэн хэмжээний уран сайхны киног хамтран хийх тохиролцоонд хүрч зураг авалтын бэлтгэл ажлыг ханган зураг авалтыг  Зэвсэгт хүчний 5 анги, байгууллагын байрлалд нэг сарын хугацаанд зохион байгуулж, киноны нээлтийн ажиллагааг “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театруудад хийж, Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын бие бүрэлдэхүүн /нийт 840 цэргийн алба хаагч/-д үзүүлэх ажлыг 2 удаа зохион байгуулсан.

Дэлхийн дээд амжилт Геннисийн номонд Монголын үндэсний бөхийг бүртгүүлэх 6002 бөхийн барилдаанд Зэвсэгт хүчнээс улс, аймаг, сумын алдар цолтой офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилчин албан хаагч, нийт 732 бөх оролцон барилдаж,  уг арга хэмжээнд зориулж 300 ширхэг зодог, шуудаг, өмсгөлийг анги, байгууллагууд бэлтгэсэн нь үндэсний бөхийг хөгжүүлэх, бие бүрэлдэхүүнийг үндэсний бөхөөр хичээллүүлэх таатай нөхөцлийг бүрдүүлсэн.

        Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийг түшиглэн Монголын телевизийн бүх суваг, зарим сонин, хэвлэлийн нийт 36 сэтгүүлчдийг оролцуулсан “Бид үзэг, зэвсэг нэгт нөхөд” цэнгээнт нэвтрүүлгийг бэлтгэж, сэтгүүлчдэд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, Зэвсэт хүчний үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилагаар  2011.05.25-оны  ЗХЖШ-ын дэд дарга Бригадын генерал  Б.Баярмагнай  Хошууч генерал, АУГ-ын дарга  хурандаа Ж.Бадамбазар  ХШҮГ-ын дарга хурандаа Г.Энхбаатар нар Бригадын генерал цол тус тус  хүртсэн.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1058

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017