ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

2018 оны 01 сарын 15

Үйл ажиллагааны үндсэн зорилго:

Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Зэвсэгт хүчний чадавх, бэлэн байдлыг дээшлүүлэх.

 

Үйл ажиллагааны зорилт:

1. Зэвсэгт хүчний стратегийн болон ажиллагааны төлөвлөлтийг боловсронгуй болгож, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын тасралтгүй, шуурхай байдлыг ханган цэргийн мэргэжлийн удирдлагын байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах;       

2. Цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөлтийг боловсронгуй болгож, үнэлгээний тогтолцоог шинэчлэх, цэргийн албаны зохион байгуулалт, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, цэргийн гэрээт албыг төлөвшүүлж, мэргэшсэн хүний нөөцөөр хангах;     

3. Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэн энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлж, зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчлан иргэн, цэргийн харилцааг бэхжүүлэх;      

4. Зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэн, сэргээн сайжруулах, материал хэрэгслийн нөөцийг оновчтой байршуулж, хангалтын тогтолцоог боловсронгуй болгох, Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагааны төсвийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэх;     

5. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих дотоод хяналтыг сайжруулах.    

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019