Хошууч генерал Жамбаагийн Бадамбазар

2018 оны 01 сарын 02

Хошууч генерал Жамбаагийн Бадамбазар нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 4.

1984 онд ЦНДС-ийг артиллерийн ашиглалтын инженерээр, 1999 онд БХУА-ийг оператив-тактик, команд штабын мэргэжлээр, 2003 онд БНТУ-ын Батлан хамгаалахын үндэсний академийг стратеги-тактик мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.

1984-1985 онд Зэвсэгт хүчний 019 дүгээр ангид салааны захирагч, 1985-1994 онд Зэвсэгт хүчний 019 дүгээр ангид батарейны захирагч, 1994 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид дивизионы захирагчийн орлогч, 1995-1997 онд Цэргийн их сургуульд багш, 1999-2000 онд Зэвсэгт хүчний 326 дугаар ангид артиллерийн дарга, 2000 онд ЗХЕШ-т артиллерийн тагнуулын дарга, 2003-2005 онд ЗХЖШ-ын ЦУдСТГ-т мэргэжилтэн, 2005-2007 онд БХЯ-ны Бодлого төлөвлөлт, гадаад хамтын ажиллагааны тасагт ахлах мэргэжилтэн, 2007-2009 онд БХЯ-ны Стратегийн, удирдлага төлөвлөлтийн газарт тасгийн дарга, 2009 онд Нийслэлийн цэргийн штабын орлогч дарга, 2009-2014 онд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, 2014-2017 онд ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр 04-ний өдрийн 02 дугаар зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч даргаар томилогдон ажиллаж байна. 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019