МӨНГӨН МЕДАЛЬТ ТОГООЧ НАР

2017 оны 09 сарын 08

     Хоол хүнсний хангамж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах, салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, иргэдэд эрүүл орчинд эрүүл хоол хүнсээр үйлчлэх үйлчилгээг сайжруулах зорилготой “Улаанбаатарын цом” улсын аварга тогооч шалгаруулах тэмцээнийг  “Монголын мастер тогоочдын холбооноос энэ сарын 4-нд зохион байгууллаа. Бүс бүсийн шилдгүүдээс эхлээд томоохон ресторан, аж ахуйн нэгж байгууллагын 130 гаруй тогооч ур чадвараа сорин өрсөлдсөн тус тэмцээнд Зэвсэгт хүчний 013, 014, 084, 119, 017, 326, 150 дугаар ангийн тогоочдоос бүрдсэн хоёр баг оролцсон юм.  Нарийн боов хийх ганцаарчилсан төрөлд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн ахлах тогооч, дэд ахлагч А.Гансайхан алт, эмчилгээ сувиллын хоолны төрөлд 326 дугаар ангийн тогооч Г.Энхзаяа хүрэл медаль хүртэж, манай зарим тогооч нар тусгай байр эзэлсэн амжилт үзүүлж, тэмцээний нэгдсэн дүнгээр Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн ахлах тогооч М.Гэрэлтуяа ахлагчтай баг тамирчид мөнгөн медалийн эзэд болжээ. Дашрамд онцлоход, энэ сарын 19, 20-нд “Зэвсэгт хүчний аварга тогооч” шалгаруулах тэмцээн болохоор товлогджээ.


Сүүлд нэмэгдсэн
У.ХҮРЭЛСҮХ:МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН УУЛЗАЛТ ДЭЭР ИЖИЙТЭЙГЭЭ УУЛЗСАН ЮМ ШИГ БОЛЛОО

2019 оны 09 сарын 21

ТАНКИЙН БИАТЛОН МОНГОЛД...

2019 оны 09 сарын 19

1000 МӨРДЭСТӨН БҮСГҮЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ МАРГААШ БОЛНО

2019 оны 09 сарын 19

БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЖОЗЕФ Ж.СТРЕФИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 09 сарын 19

ЭХ ОРНЫХОО ЗАХИАС ДААЛГАВРААР ХӨЛГИЙН ЖОЛОО ЗАЛАХ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 18

МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

2019 оны 09 сарын 16

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДАА ТОДРУУЛЛАА

2019 оны 09 сарын 16

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ

2019 оны 09 сарын 16

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ ЗУУНМОД ХОТОД БОЛЛОО

2019 оны 09 сарын 16

П.ДОРЖСҮРЭН:ЭНЭ БОЛ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ

2019 оны 09 сарын 09

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019